Алсын хараа, үнэт зүйл

Бидний алсын хараа: 
Бид Монголын Христитгэлт Ресурс Төв байж Христэд итгэгчдийн итгэл бишрэлийн суралцах хэрэгцээг хангах эх сурвалж, материалаар хангаж, оюуны их сан, үеийн үед Христитгэлийг дэмжих төв болж Бурхан Эзэнээ алдаршуулна.

Бидний уриа: 
"Өөрчлөгдөхийн төлөө унш!" (Ром 12:2)

Бидний үнэт зүйл:

  1. Христийн сургаалыг үнэн зөвөөр тайлбарлан таниулна
  2. Библид тулгуурласан найдвартай үнэн зөв контент бүтээж, түгээнэ
  3. Хайр ба үнэнээр нийгэмдээ зөвийн дуу хоолой болно
  4. Бүтээлч, шинэлэг байж хамгийн шилдгээр үйлчилнэ
  5. Байгууллагын хувьд өсөн дэвшиж урт хугацааны суурьтай хөгжилд чиглэнэ

Бид хэнд хандан үйлчилдэг вэ?
Нэн түрүүнд, эвангелийн чиглэлийн сүм чуулган, итгэгч, ахлагч, пастор, Библийн сургуулийн оюутан, төрөл бүрийн салбарт ажиллаж буй Христэд итгэгч хүн бүрт зориулан нийтлэлийн бодлогоо чиглүүлдэг. Мөн нийгэмдээ Христэд итгэгчдийн дуу хоолой байж, тэдний итгэл бишрэлийг зөв таниулах, Христитгэлийн үнэн зөв сургаал номлолын найдвартай эх сурвалж байхын тулд нийгэмдээ үйлчилдэг.