Мараната цахим сэтгүүлийн нийтлэлийн бодлого

Мараната сэтгүүл нь цахим сэтгүүл бөгөөд www.maranata.mn цахим хуудсаар нийтлэгдэнэ. Мараната сэтгүүлд нийтлэх алив мэдээ, нийтлэл нь дараах бодлогод нийцсэн байна. 


Нэг: Нийтлэлийн ерөнхий бодлого

1.1. www.maranata.mn цахим хуудсанд нийтлэгдэх Мараната цахим сэтгүүл нь аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус христитгэлт итгэл үнэмшил дээр тулгуурлан, тэнцвэртэй, зөв мэдээллээр хангана. 

1.2. Мэдээ, мэдээлэл нь юуны өмнө Христэд итгэгчдэд зориулагдсан тул тэдний оюуны болон сүнслэг, итгэл бишрэлийн хэрэгцээг хангахад оршино. 

1.3. Мараната цахим сэтгүүл нь ашгийн бус боловч үйл ажиллагааны зардлаа нөхөх үүднээс төлбөртэй нийтлэл, мэдээ, зар сурталчилгаа авах боломжтой. Энэ тухай 7.2.-т заасан байгаа.


Хоёр: Мэдээлийн эх сурвалжтай хэрхэн ажиллах

2.1. Бид алив мэдээллийг боловсруулахдаа анхан болон хоёрдагч эх үүсвэрүүдийг ашиглана. Ингэхдээ эх сурвалжаа дурьдах, зохиогчийн эрхийг дээдлэн ажиллана. Бусдын оюуны өмчийг хуулбарлан өөрийн нэр дээр гаргахыг хориглоно. 

2.2. Контент агуулга бүтээхдээ Библийн болон бусад эх сурвалжуудыг ашиглан баталгаажуулна. 

2.3. Контентыг түгээхдээ өөрийн цахим хуудас болох www.maranata.mn болон сошиал холбоосоор түгээнэ. Ингэхдээ олон нийтэд тустай, зөв, танин мэдэхүйн, үндэслэлтэй мэдээллээр хангана. 

2.4. Мараната сэтгүүл, Мараната сургалт, Мараната BookClub, Мараната номын дэлгүүр, Мараната Art, Мараната цахим хуудсын талаарх мэдээллийг цахим шуудангаар авах хүсэлтэй хүмүүс сайн дураар манайд бүртгүүлж болох ба тухайн иргэний цахим шуудангийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, зөвхөн бүртгүүлсэн иргэнд Мараната цахим шуудангаар мэдээлэл хүргэнэ. 


Гурав: Хэвлэн нийтлэлчийн ёс зүй

3.1. Мараната цахим сэтгүүл нь орон тооны бус, сайн дурын нийтлэлч, зарим тохиолдолд хувь хүний хэвлэн нийтлэх эрхийг дээдлэн үүднээс мэргэжлийн бус боловч тухайн иргэний өөрийгөө бусдад илэрхийлэх суурь эрхийг нь хэрэгжүүлэх хөшүүрэг болох үүднээс үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй явуулна. 

3.2. Хэвлэн нийтэлж буй иргэн, хувь хүн нь өөрийн бичиж буй зүйлдээ хариуцлага хүлээнэ. Ингэхдээ тухайн иргэн Монголын сэтгүүлчдийн XV Их хурлаар батлагдсан "Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн дүрэм" буюу дорх дурьдсан заалтыг мөрдлөгө болгоно. 

3.2.1. Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ

3.2.2. Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй. /ноцтой гэмт хэрэг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд/

3.2.3. Хэвлэл мэдээлийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй.

3.2.4. Мэдээллийн эх сурвалжаа нууцлана.

3.2.5. 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийн зөвшөөрөлгүй мэдээлэл авахгүй.

3.2.6. Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.

3.2.7. Улс нийгэм, шударга ёс, ардчилалын үнэт зүйлсэд харшлах баримтыг нуун дарагдуулахыг цээрлэнэ.

3.2.8. Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно.

3.2.9. Иргэн хүний уй гашуу, зовлон шаналлыг мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашиглахгүй.

3.2.10. Хүмүүсийн хувийн нууцыг хууль бус аргаар бусдад дэлгэхгүй.

3.2.11. Бусдын бүтээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь хулгайлахгүй.

3.2.12. Нийтлэл нэвтрүүлгийнхээ төлөө аливаа хэлбэрээр авлига авахгүй.

3.2.13. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.

3.2.14. Шашин шүтлэг, нас хүйс, яс үндсээр ялгаварлан гадуурхахгүй. Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчилахгүй.

3.2.15. Баримтыг мушгин гуйвуулахыг цээрлэнэ.


Дөрөв: Эрх зүйн хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдал

4.1. www.maranata.mn хэвлэн нийтлэхдээ Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана. Ингэхдээ хуулийн хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг гажуудуулсан зүйл, заалт бүрийг өөрчлөх, сайжруулах эрмэлзлэлтэй ажиллана.

4.2. www.maranata.mn -д нийтэлсэн контент бүрт хариуцлага хүлээх үүрэггүй. 

4.3. www.maranata.mn-д нийтэлсэн мэдээ, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй. 


Тав. Олон нийтийн сүлжээ

5.1. Мараната өөрийн олон нийтийн хуудсаар өөрсдийн бараа бүтээгдэхүүн, сургалт, сурталчилгаа, мэдээ, нийтлэлээ нийтлэх эрхтэй. 

Facebook: https://www.facebook.com/maranatapublishing
Twitter: https://twitter.com/MaranataBooks
Instagram: https://instagram.com/MaranataPublishing
YouTube: https://www.youtube.com/channel/UCztEMadRsedQPpU8FzcmIBQ


Зургаа. Уншигчдын сэтгэгдэл ба эргэн холбогдох холбоо

6.1. Мараната хэвлэлийн газартай maranatabooks@gmail.com хаягаар холбогдох боломжтой ба зөвхөн бичгээр таны хүсэлт, гомдол, сэтгэгдлийг хүлээн авна. 

6.2. www.maranata.mn сайтад ямар нэг сэтгэгдэл бичих боломжгүй ба та сэтгэгдлээ maranatabooks@gmail.com хаягаар ирүүлэх боломжтой. Гүжирдлэгэ, доромжлол, сүрдүүлэг, алив ёс зүйгүй мэдээллийг бид устгах эрхтэй. 


Долоо. Хараат бус байдал ба зар сурталчилгаа

7.1. www.maranata.mn аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийн эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ. 

7.2. Мараната цахим сэтгүүл нь ашгийн бус боловч Мараната Хэвлэлийн Газар нь ашгийн компани тул компанийн үйл ажиллагааг дэмжих үүднээс зар сурталчилгаагаар ашиг олох эрхтэй. Үнийн тариф уян хатан ба хоёр талын харилцан зөвшилцсөн үнийн дүнг баталгаажуулан зар сурталчилгаа явуулна. Гэхдээ Мараната суурь үнийн тарифтай байна.

7.3. Мараната цахим сэтгүүл нь аливаа улс төр, бизнесийн захиалгаар ашгийн үйл ажиллагаа явуулахгүй. 

7.4. Мараната цахим сэтгүүл нь юуны өмнө Христэд итгэгчдэд зориулагдсан боловч бусдын итгэл бишрэлд хохирол учруулах, Монгол улсын хууль дүрмийг зөрчих аливаа мэдээ, нийтлэлийг нийтлэхгүй. Харин бусад итгэл бишрэлийн талаар хөндөхдөө зөвхөн танин мэдэхүй, харьцуулалтын үүднээс нийтэлж болохыг зөвшөөрнө.