Зар сурталчилгаа байршуулах

Мэдээллийн бялхал дунд, хүн өөрт хэрэгтэй мэдээллээ цаг хугацаа алдалгүй товч тодорхой авах нь үнэхээр чухал цаг үед бид амьдарч байна. Мараната Ресурс Төвийн www.maranata.mn цахим хуудас нь нэн түрүүнд итгэгчдэд хандсан болохоор итгэгчдэд хандсан алив үйл ажиллагааны зар сурталчилгаа, үйлчлэлийн танилцуулга, хэрэгтэй сургалт семинарын зарыг дараах байдлаар хүлээн авч үйлчилнэ.

Таны зар мэдээлэл, танай байгууллагын сурталчилгаа цахим ертөнцөөр хэдэн сая Монгол хүнд зэрэг хүрэх боломжтой. Тиймд энэхүү алтан боломжийг ашиглан өөрийн байгууллага, үйл ажиллагаа, үйлчилгээ, үйлчлэл, сургалт, семинараа сурталчлаарай. Үнийн хувьд бид зах зээлийн үнээс хэд дахин хямд үнийг санал болгож байгааг анхаарна уу.

Танд бид дараах 5 байдлаар үйлчлэхэд бэлэн байна. Мөн үнийн саналыг танд хүргэж байна.

1. Хэзээ, Хаана, Юу? булан

Үгэн болон зурагтай зар мэдээллээ дэлгэрэнгүй хэлбэрээр хүргэх боломжтой талбар. Танай байгууллагын зохион байгуулж буй алив сургалт, семинар, болох гэж чухал үйл ажиллагаанд уриалсан зар сурталчилгаагаа та энэ буланд байршуулах боломжтой.

Үнэ: 1 удаа 50,000₮ (Зах зээлд 1 удаагийн үнэ 100,000-500,000₮ байдаг)

2. Мараната цахим сэтгүүл доторх "ШИНЭ ном" булан

Та өөрийн шинэ номоо Мараната цахим сэтгүүлээр танилцуулах боломжтой. Үүний тулд та номын нүүр зураг, агуулга, үнэ, хаанаас авч болох зэрэг мэдээллээ бидэнд maranatabooks@gmail.com хаяг руу илгээхэд болно. 

Үнэ: 1 удаа 30,000₮ (Зах зээлд 1 удаагийн үнэ 100,000-350,000₮ байдаг)

3. Баннер байршуулах

Та дараах байрлалд баннераа байршуулж өөрийн үйл ажиллагаа, сургалт, семинараа танилцуулж болно. Баннер дарангуут шууд танай үйл ажиллагаа руу холбох холбоос руу шилжих боломжтой. 

Баннераа Ном, Мараната сэтгүүл, Татаж авах, Бидний тухай гэсэн 4 талбарт байршуулах боломжтой. 

Үнэ: 7 хоногийн 50,000₮ (Зах зээлд 1 өдөр тавихад 50,000-230,000₮ байдаг)

4. Мараната сэтгүүлийн "Мэдээ" буланд мэдээлэл хэлбэрээр төлбөртэй байршуулах

Мэдээ буланд өөрийн байгууллагын тухай зар сурталчилгаа, болох гэж буй сургалт семинарын тухай хүргэж болно. 

Үнэ: 1 удаа тавихад 20,000₮ (Зах зээлд 1 удаагийн үнэ 100,000-500,000₮ байдаг)

5. Мараната емэйл сүлжээгээр зар мэдээгээ хүргэх

Таны зар сурталчилгааг "Мараната емэйл сүлжээгээр" дэлгэрүүлж болно. 

Үнэ: 1 удаа Мараната емэйл сүлжээгээр цацахад 20,000₮

Бид (Мараната) тантай болон танай байгууллагатай хамтран ажиллаж таны бүтээл, байгууллага, үйл ажиллагаа, зохион байгуулж буй алив сургалт семинарыг зах зээлийн үнээс хавьгүй хямд боловч хүртээлтэй байдлаар олонд түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүснэ. Таны зар сурталчилгаа Маранатагийн олон нийтийн сүлжээгээр давхар цацагдах юм. Ингэж бие биеэ дэмжиж үйлчилье.

Хэрэв та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 9655-8590 утсаар юмуу, maranatabooks@gmail.com хаягаар емэйл бичээрэй. 


Мараната Паблишн ХХК