МАРАНАТА РЕСУРС ТӨВИЙН ТОВЧ ТҮҮХ

Монголд 1990 оноос хойш Христийн сургаал түгэн тархаж олон Монгол хүн сайн дураар сэтгэл зүрхээрээ Есүс Христэд итгэж итгэгч болсон билээ. Монголын нийт хүн амын 3%-ийг бүрдүүлэх Христэд итгэгч Монголчуудын итгэл бишрэл, оюуны хэрэгцээг хангах зорилгоор МАРАНАТА РЕСУРС ТӨВ анхны Христитгэлт Сэтгүүлээ 2002 оны намар олон түмэнд хүргэж үндэс сууриа тавьж байжээ.

МАРАНАТА РЕСУРС ТӨВ хөгжлийн явцад Мараната сэтгүүл, Мараната цахим сэтгүүл, Мараната Паблишн, Мараната номын дэлгүүр, Мараната Art, Мараната сургалт, Мараната BookClub, Мараната Медиа Сургалт гэх салбаруудаар үйл ажиллагаагаа өргөжүүлж цаасан ном, цахим ном, сонсдог ном, цаасан сэтгүүл, цахим сэтгүүл, видео хичээл, аудио хичээл, христитгэлт урлаг гэх мэт бүтээгдэхүүн гаргаж уншигч, хэрэглэгч түмэндээ үйлчилжээ.

Мараната хэвлэлийн газар АНУ, Сингапур, Швед, Индонез, Англи, Монгол Христитгэлт зохиолч, хэвлэлийн газруудтай албан ёсоор, зохиогчийн эрхийг дээдлэн ажиллаж, өндөр чанартай, бүрэн зөв агууллагатай номуудыг Монгол уншигчиддаа хүргэсээр байгаа билээ.
 

Бидний товч замнал

2002.10-     Мараната Ресурс Төв (Мараната үйлчлэлийн нэр)
2002-2004  Мараната Христитгэлт анхны сэтгүүл (6 дугаар гаргав)
                   (Монгол хүний үүсгэн байгуулсан анхны Монгол Христитгэлт Хэвлэлийн газар ийнхүү нээгдэв)

2004-2009  Мараната Христитгэлт анхны цахим сэтгүүл 1.0 (www.maranata.mn)
                   • Анхны цахим "Шинэ Гэрээ" номыг байршуулав
                   • Анхны дууны номыг цахим орчинд байршуулж байв
                   • Анхны Христитгэлт цахим хуудас ба цахим сэтгүүл хийж байв

2007.06-     Мараната сургалт
                   • "Библи Үндсэндээ ..." сургалт 
                   • "Төгөлдөршсөн эр хүн" сургалт ("Төгөлдөршсөн эр хүн" ТББ-тай хамтран ажилладаг)
                   • Жон Максвелийн үүсгэн байгуулсан "EQUIP" сургалттай хамтран ажилладаг
                   • "Айдсыг ялахуй" сургалтын хөтөлбөр (Мэссэнжер Интенэйшнл байгууллагатай хамтрав)
                   • "Гэрлэлтийн түүх" сургалтын хөтөлбөр (Мэссэнжер Интенэйшнл байгууллагатай хамтрав)
                   • "Дерек Принсийн өв сургаалын цахим сан" (Дерек Принс ОУ үйлчлэлтэй хамтрав)

2010.01-     Мараната Паблишн ХХК (2015 оны 9-р сарын байдлаар 30 орчим нэр төрлийн ном хэвлэжээ)
2013.11-     Мараната номын дэлгүүр
2013.10-     Мараната Art (Христитгэлт урлаг)
2013.11-     Мараната BookClub (Ном болон номын зохиолчдыг уншигчтай нь танилцуулах уулзалтууд)
2014.01-     "Аз жаргал бол..." радио 40 цуврал нэвтрүүлэг (Гэр бүлийн радио FM 104,5 хамтарч)
2014.08-     Мараната Медиа Сургалт (YouTube суваг)
2015.09-     Дерек Принсийн өв сургаалын цахим сан (www.derekprince.mn)
                   Дерек Принсийн өв сургаалын цахим сан - Андройд, iOS аппликейшн
2015.09-     Мараната цахим сэтгүүл 2.0 (www.maranata.mn)
                   (5 жил завсарласаны эцэст 2 дахь хувилбарыг танилцуулж байна.)
2016.03-     Мараната судлал, сургалтын үйлчлэл эхлүүлсэн
2016.08      Монгол-Израилийн Гүүр үйлчлэлтэй хамтран анхны "Израиль Конференц" зохион байгуулав
2016.09      Мессенжер Интернэйшнл, Монгол чуулганы үндэсний зөвлөл, Монголын эвангелийн эвсэл,
                   Монголын пастор ахлагчдын холбоотой хамтран Мараната ресурс, сургалтын төв
                   "МОНГОЛ ЧУУЛГАН" конференцийн ар талын бүхий л ажлыг хийж гүйцэтгэв.

2017 ....