
Номын бүлгүүдээс:
- Хайрын талаарх үхлийн гурван домог
- Яагаад ч бүтэхгүй найман төрлийн харилцаа
- Амьдралынхаа ханийг хайхдаа сэрэмжлэх ёстой найман төрлийн хөнөөлт эмгэг
- Цагийн тохиргоотой зургаан төрлийн тэсрэх бөмбөг
- Партнёраасаа эрэлхийх ёстой долоон чанар
- Бид хослон зохицсон хосууд болж чадах уу?
- Бүрэн үнэнч зориулалт
- Гэрлэлт гэж юу вэ?
Зохиогчийн тухай: Кон Хи. Сингапурын 30,000 хүнтэй City Harvest Church мега чуулганы тэргүүн пастор. Тэрээр Азид төдийгүй дэлхий дахинаа танигдсан номлогч хүн юм.
Номын тухай: Энэ бол бүх хүмүүст зориулсан ном биш ээ. Энэ нь гагцхүү амьдралдаа зөв хүнтэй ханилахыг эрэлхийлж буй гэрлэж амжаагүй хүмүүс болон гэрлэлтийн амьдралдаа дүн шинжилгээ хийж, засч залруулж, өсгөж хөгжүүлэхийг эрмэлзэж буй гэрлэсэн хосуудад л зориулсан ном юм. Учир нь зөв хүнтэйгээ гэрлэвэл амьдрал чинь газрын диваажин болдог. Харин буруу хүнтэйгээ гэрлэвэл амьдрал чинь амьдын там болдог. Бидний зарим маань хайр сэтгэлийн харилцаанаасаа болж аймшигтай шарх, дурсамжтай хоцорсон байгаа. Тэгвэл дахиад тэгж шархлахгүйн тул партнёраасаа ямар чанарыг эрэлхийх ёстой вэ? Амьдралаа хамтдаа туулан партнёраа хянамгай сонгоорой. Зөв хүнээ сонгосон бол, түүнийхээ нүдийг ширтэх тоолондоо та тэндээс Бурханы гялбаа бутрахыг олж харах л болно!
| < Өмнөх | Дараах > |
|---|
