Шинэчилсэн огноо: 2012.05.10.
 Яг одоо 4 зочин байна

Шинэ чуулган эхлүүлье

 

Зохиогч: Ральф Мүүр
Хэвлэгдсэн он: 2011 он
Хуудсын тоо: 216
Маранатагийн өөрийн үнэ: 12,000 төг 
Амьд Үг чуулган дээр зарагдах үнэ: 13,500 төг 
СЮ номын дэлгүүрт зарагдах үнэ: 15,000 төг 
 
Зохиогчийн тухай:

Ральф Мүүр пастор Библийн сүнслэг үнэнийг энгийн бөгөөд ойлгомжтой тайлбарладаг. Энэ номд чуулган эхлүүлэх, өсгөн үржүүлэхэд бүхий л амьдралаа зориулж яваа түүний амьдрал гарна. Ральф чуулган эхлүүлж, өсгөн үржүүлэхийн төлөө ажиллаж буй үе үеийн пасторт өөрийн алдаа онооноос сурсан бүхнээ илэн далангуй хуваалцахын тулд энэхүү номоо туурвижээ.  


Ральф Мүүр – Hope Chapel Kaneohe Bay чуулганы тэргүүн пастор. Тэрбээр гэргий Рүбигийн хамт Калифорнийн Hermosa Beach-д байрлах Hope Chapel чуулганыг үүсгэн байгуулсан ба тус Hope Chapel хөдөлгөөн дэлхийн зургаан тивд нийт 700 гаруй чуулган байгуулжээ. 


Тэрбээр олон улсад айлчлан нутгийн пастор удирдагч нарт хэрхэн шинэ чуулган эхлүүлэх, үр дүнтэй дагалдагч бэлтгэх, чуулган өсгөн үржүүлэх талаар өөрийн арга туршлагаас харамгүй заадаг номлогч бөгөөд энэ талаар хэд хэдэн ном бичсэн юм. Ральф хоёр хүүтэй, гурван ачтай өнөр өтгөн айлын аав. 


Ральф Мүүр Монголд хэд хэдэн удаа айлчлан, “Азийн Үүд” сургалтаар Монголын үе үеийн пасторуудыг сургаж, Монгол чуулганы түүхэн өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа пастор. Чуулганы өсөлт хөгжлийн талаар өгүүлэх түүний бичсэн хоёр номын эхнийх болох “Шинэ чуулган эхлүүлье: Чуулган эхлүүлэгчдийн амжилтын хөтөч” номыг таны гарт хүргэж байгаадаа бид ихэд олзуурхаж байна. Авах гээхийн ухаанаар энэхүү номоос ихийг сурахыг ерөөе! 


Номын агуулга: 

Өмнөх үг

Нэгдүгээр хэсэг: ЧУУЛГАН ТАРИАЛАХ ЭСЭХЭЭ САЙТАР БОДОЖ ҮЗ

Нэгдүгээр бүлэг 
Дуудлага: Би юуны төлөө чуулган байгуулна вэ? 

Хоёрдугаар бүлэг 
Илгээлт: Та яагаад чуулган тариалах ёстой вэ?

Гуравдугаар бүлэг
Даалгавар: Та чуулган эхлүүлэхэд бэлэн үү?

Дөрөвдүгээр бүлэг
Удирдамж: Та хаашаа бас яах гэж явж буйгаа мэдэх үү?

Тавдугаар бүлэг
Дэмжлэг: Хаанаас тусламж авах вэ? 

Хоёрдугаар хэсэг: ШИНЭ ЧУУЛГАНАА УРЛАХУЙ

Зургадугаар бүлэг 
Үнэлэмж: Энэ нь таны төлөвлөгөөг хэрхэн жолоодох вэ?

Долдугаар бүлэг
Баг: Тантай хэн хамтран зүтгэх вэ?

Наймдугаар бүлэг
Болзол: Мөнгө асуухаасаа өмнө юуг тооцоолох ёстой вэ?

Есдүгээр бүлэг
Цалин: Та сайн дураар үйлчлэх боломжтой юу?

Аравдугаар бүлэг 
Газар: Хаана цуглах вэ?

Арван нэгдүгээр бүлэг
Чухал харилцаа: Ойлгохгүй зүйлээ хэрхэн төлөвлөх вэ?

Арван хоёрдугаар бүлэг
Гараа: Хүмүүсийг цуглуулах алхам

Гуравдугаар хэсэг: ШИНЭ ЧУУЛГАН ТАРИАЛАХ

Арван гуравдугаар бүлэг
Бүтэц: Өсөлтөө дагаж уян хатан чуулган байгуулж чадах уу?

Арван дөрөвдүгээр бүлэг
Магтаал хүндэтгэл: Яаж утга учиртай магтаал хүндэтгэл байгуулах вэ?

Арван тавдугаар бүлэг
Номлох төлөвлөгөө: Хүмүүсийг яаж итгэлээр амьдрахад сургах вэ? 

Арван зургадугаар бүлэг
Мөнгө: Яаж сайн няравын ажлыг гүйцэтгэх вэ?

Арван долдугаар бүлэг
Гишүүнчлэл: Алсын хараагаа яаж удирдлагын зэмсэг болгож ашиглах вэ?

Дөрөвдүгээр хэсэг: ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨӨЛӨХҮЙ

Арван наймдугаар бүлэг
Суурь: Яаж эрүүл зөв эхлэл тавих вэ?

Арван есдүгээр бүлэг
Тэсрэх бөмбөгтэй талбай: Та эхний хэдэн сарыг тэсч гарах уу?

Хорьдугаар бүлэг
Үржил: Танай чуулган анхнаасаа л үрждэг чуулган болж чадах уу?

Номын зүүвэр

 

                                                                              

 

Статистик


Өнөөдөр:233
Өчигдөр:1088
Энэ сард:25902
Нийт хандалт:2109158
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2012