Христийн нэрийг барьсан гаж урсгалуудын талаарх нийтлэл

Библийн сургалтын нэгдсэн төвөөс гаргасан товхимолд дараах чухал нийтлэлүүдийг багтаажээ. Сүүлийн үед л гаж урсгалын талаарх яриа.

2016-03-19

Библийн сургалтын нэгдсэн төвөөс гаргасан товхимолд дараах чухал нийтлэлүүдийг багтаажээ. Сүүлийн үед л гаж урсгалын талаарх яриа дэгдэж байгаа үед нүдээ олсон энэ материалыг татаж аваад, бусдад түгээгээрэй. Үнэний мэдлэг газар сайгүй тархаж үнэн худлыг ялгах түмэн олны минь мэлмий тунгалаг, ухаан саруул байх болтугай.

ГАЖ УРСГАЛ БУЮУ ТЭРС ҮЗЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Г.Түмэнбаяр
Библид гаж буруу сургаал, өөрсдийгөө Христ гэж хэнэггүй залагчид, хуурамч эш үзүүлэгч, мэхлэгч багш нар гарч ирэх тухай маш тодорхой зааж, анхааруулсан байдаг.

ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР ГЭГЧ ГАЖ УРСГАЛ
Б.Өлзийжаргал
Ли Манхи гэгч өөрийгөө Ариун Сүнс, Библийг тайлах эрхтэй цор ганц нэгэн хэмээн өргөмжилснөөр үүссэн энэхүү гаж урсгалын тухай мэдэж, чуулганаа хамгаалах хэрэгтэй.

ЁХОВАГИЙН ГЭРЧҮҮД ГЭГЧ ГАЖ УРСГАЛ
Т.Гантулга
Гурвал Бурханд бус цор ганц Ёхова Бурханд л итгэдэг гэх энэхүү гаж урсгал Есүс Христийн бурханлиг чанарт үргэлжид асуудал үүсгэдэг.

ШИНЭ ҮЕ ХӨДӨЛГӨӨН ГЭГЧ ШАШИН
Б.Нарантуяа
Баруунд газар авсан “Бурхан амьд биш” хөдөлгөөн нь 1960-аад онд Библи, Теологийн сургуулиудаас эхлээд жирийн их сургуулиудын шашны факултет хүрч, тэндээсээ гудамжинд гарч нийт ард олны дунд тархсан.

АВРАЛЫН УРСГАЛ ГЭГЧ ГАЖ УРСГАЛ
С.Ганчимэг
Маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү гаж урсгал Монголын эвангелийнхэн, Кампус Крусайд байгууллага зэргийг мэхлэн, хамтран ажиллах нэрээр өөрсдийн байр суурийг нилээдгүй бэхжүүлж авсан.

ЭЭЖ БУРХАНЫ СҮМ ГЭГЧ ГАЖ УРСГАЛ
Г.Лувсангомбо
Энэ нь Бурхан Аав байгаа юм чинь бас ээж байх ёстой, тэр тухай Библи хэлдэг хэмээн улайм цайм зүтгэсэн, гаж урсгалаас үүсэлтэй гаж урсгал юм.