БИБЛИ СУДЛАЛ
Шинэ Гэрээг шинэ оны эхэнд бүрэн унших боломжтой!
Мараната сайтад Библийн Шинэ Гэрээ бүхлээрээ байгаа нь их олзуурхууштай. Хэдэн жилийн өмнө Японд суралцаж байсан итгэгчээс Библитэй болох хүсэлтэй байна гэсэн хүсэлтийн хариу болж энэхүү Библийг интернэтэд тавих зөвшөөрлийг зохих байгууллагуудаас нь авснаар нийтийн хүртээл болгосон билээ.
Хэдэн найзуудын хамтаар 1,5 өдөр яг энэ хувиараар Шинэ Гэрээг уншлаа. Бидний хувьд 199 бүлгийг уншсан бөгөөд үлдсэн 61 бүлгийг тус тусдаа уншихаар болсон юм (цагт баригдсан хэрэг л дээ). Бидний анзаарснаар 40-50 бүлгийг ойролцоогоор 3 цагт бүрэн уншиж байна лээ. Тэгэхээр Шинэ Гэрээний 260 бүлгийг 20 орчим цагт уншиж болох юм байна гэж ойлгосон.
Бид Шинэ Гэрээг бичсэн хүнээр нь багцалж уншлаа:
Иоханы бичсэн сайн мэдээ, захидал, илчлэлт (50 бүлэг)
- Иоханы сайн мэдээ (21 бүлэг)
- 1 Иохан (5 бүлэг)
- 2 Иохан (1 бүлэг)
- 3 Иохан (1 бүлэг)
- Илчлэлт (22 бүлэг)
Паулын бичсэн захидлууд А хэсэг (45 бүлэг)
- Ром (16 бүлэг)
- 1 Коринт (16 бүлэг)
- 2 Коринт (13 бүлэг)
Паулын бичсэн захидлууд Б хэсэг (42 бүлэг)
- Галат (6 бүлэг)
- Ефес (6 бүлэг)
- Филиппой (4 бүлэг)
- Колоссай (4 бүлэг)
- 1 Тесалоник (5 бүлэг)
- 2 Тесалоник (3 бүлэг)
- 1 Тимот (6 бүлэг)
- 2 Тимот (4 бүлэг)
- Тит (3 бүлэг)
- Филемон (1 бүлэг)
Лук болон Матайн бичсэн номууд (80 бүлэг)
- Лукын сайн мэдээний ном (24 бүлэг)
- Үйлс (28 бүлэг)
- Матай (28 бүлэг)
Петрийн бичсэн захидал, Маркын сайн мэдээний ном (24 бүлэг)
- Марк (16 бүлэг)
- 1 Петр (5 бүлэг)
- 2 Петр (3 бүлэг)
Ерөнхий захидлууд (19 бүлэг)
- Еврей (13 бүлэг)
- Иаков (5 бүлэг)
- Иуда (1 бүлэг)
| < Өмнөх | Дараах > |
|---|

