Шинэчилсэн огноо: 2011.12.06.
 Яг одоо 10 зочин байна

Библи интернэтэд Монгол хэлээр

Библийн тухай товч

Библи бол хүн төрөлхтөнд тэнгэрлэг хувь заяа, амьдралын талаарх хамгийн үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг, чухамхүү энэ дэлхийн түүхийг өөрчилсөн амьд ном юм. Библийг дотор нь Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээ гэсэн хоёр үндсэн том бүлэгт хуваагддаг бөгөөд Хуучин Гэрээ нь 39 номтой, Шинэ Гэрээ нь 27 номтой юм.

Библи нь дэлхийн нийт хүн амын гурван хүний нэг нь уншдаг сүнслэг ном бөгөөд энэ номыг унших нь сүнсний гэгээрэл, амьдралын өөрчлөлт, нийгмийн дэвшил болон дэлхийн хувь заяаг ухааран ойлгоход нэн тустай билээ.

Библийг нийт 1500 жилийн турш 40 гаруй хүн Бурханы Ариун Сүнсний удирдамжаар бичиж үлдээжээ. Одоо дэлхийд хамгийн олон хэлээр орчуулагдаж, хамгийн олон хувиар борлуулагдсан номын тоонд Библи гарцаагүй бөгөөд амьдралыг хайрладаг хүн бүрийн ширээний ном болжээ.Интернэтэд тавигдаж буй монгол хэл дээрх Ариун Библи таны хамгийн унших дуртай "ширээний ном" тань болох болтугай.

Мараната сайтад зөвхөн Шинэ Гэрээний 27 номыг оруулсан бөгөөд хэрэв танд бүтэн Библи хэрэгтэй бол www.holybible.mn сайтаас унших боломжтой. Мөн цаасан хэлбэрээр худалдан авч өөрийн Библитэй болохыг зөвлөж байна. 


МАРАНАТА дээрх интернэт Ариун Библийн онцлог:

» Ном бүрийн өмнө тайлбар оршилтой 
» Бүлэг бүрийн дотор гарчигтай 
» Есүсийн хэлсэн үгийг улаанаар тодруулсан. 


Х
эрэглэх заавар 

1. Баруун дээд буланд буй "Номоо сонгох" гэсэн хэсгээс унших номоо сонгоно. 
2. Сонгосон номын доор "Бүлгээ сонгох" гэсэн хэсгээс унших бүлгээ сонгоно. 
3. Тэгээд "унших" товчийг дарангуут таны сонгосон номын бүлэг гарч ирэх болно.

Библийг анхлан уншиж байгаа хүмүүст 

Өмнө нь дурьдсанчлан Библийн нийт 66 ном нь тус бүр нэртэй бөгөөд ном бүр нь бүлгүүдэд хуваагдсан юм. Бүлгийн доторх өгүүлбэрийн эхэнд буй жижиг тоог "ишлэлийн дугаар" гэж хэлдэг билээ.

Тухайлбал Матай 5:10 гэсэн хэсэг байлаа гэхэд ...

» "Матай" гэдэг нь номын нэр
» "5" гэдэг нь бүлгийн тоо
» "10" гэдэг нь ишлэлийн тоо
» ":" гэдэг нь бүлэг ба ишлэлийг зааглаж байгаа тэмдэг гэж ойлгох юм.

Тэгэхээр "Матай 5:10" гэдэг нь "Матай номын 5-р бүлгийн 10-р ишлэл" гэж ойлгож харах нь.

Талархал 
 

Библийг хэрэглэх зөвшөөрөл олгосон Ариун Бичээс нийгэмлэгт талархаж байна. 

Интернэтэд оруулах, Библийн бүлгүүдийг гарчиглах ажлыг Мараната интернэт сэтгүүл хийсэн болно. Ингэхдээ NASB англи орчуулгын параграф, туслах гарчгийг ашигласан болно. Шинэ Гэрээний номуудын оршил хэсгийг Монголын Теологийн Өргөтгөсөн Сургуулийн (МТӨС) зөвшөөрлийн дагуу хэрэглэсэн болно. Зөвшөөрөл олгосонд баярлалаа.

Зохиогчийн эрх

Библийн орчуулгын зохиогчийн эрх © 2004, Ариун Бичээс Нийгэмлэгт хадгалагдана. 

Шинэ Гэрээний номын тайлбарын зохиогчийн эрх дараах газруудад хамаарна.

© 1996 Thomas Hale, Stephen Thorson. All rights reserved. Unauthorised reproduction prohibited. 
© MSTEE, 2004. Published by permission of Thomas Hale

 

ЖИЧ: Мараната интернэт сэтгүүлд буй "Ариун Библи"-ийг бусад сайтад хэсэгчлэн болон бүхлээр нь тавихыг хориглоно. Харин "Ариун Библи" гэсэн линкийг Мараната интернэт сэтгүүл дээрх "Ариун Библи" хэсэг рүү зааж өгөхийг хүсье.


 

 

 

 

Мараната Twitter

bmongol: Архигүй Монгол гэр бүлийг цоглоохын тулд "Өнөөдөр л би архи уухгүй юм шүү!" гэж сэтгэлдээ өдөр бүр хэлээрэй!
bmongol: RT @erdenebatts: Хүн бусдад болохоор хязгааргүй итгэчихдэг мөртөө өөртөө болохоор итгэж чаддаггүй Хүний хамгийн тэнэг зангийн нэг нь энэ дээ
bmongol: RT @erdenebatts: Чамайг хэн нэгэн туслаж САЙН ХҮН, БАЯН ХҮН, УХААНТАЙ ХҮН болгодоггүй Зөвхөн чинй хичээл зүтгэл хязгааргүй хүсэл тэмүүлэл тийм хүн болгодог

Шинэ гэрээ

                                                                              

 

Статистик


Өнөөдөр:1785
Өчигдөр:3094
Энэ сард:14907
Нийт хандалт:1925899
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2011