АМИЙН ҮГС
СУРГААЛ НОМЛОЛ
СУРГААЛ НОМЛОЛ
Токиогийн гудамжинд олон удаа төөрч билээ. Нарийн зам, салхитай гудамжууд. Тэнд баримжаагаа алдахад тун амархан. Одоо Японы ихэнх машинд залуурын систем суулгасан учраас тэд хиймэл дагуулаас хаана байгаагаа төвөггүй олчихно. Түүнийгээ тэд "GPS" (Global Positioning System) гэж нэрлэдэг юм билээ. Жолоодох зуур компьютерийн дэлгэц дээрх газрын зураг дээр өөрсдийнх нь машин нь анивчих цэгээр тэмдэглэгдсэн байх юм. Хаашаа явж байгааг, ямар гудамж урд байгааг мөн хаана хаана эргэлт байгааг хэлж өгнө. Тийм төхөөрөмжтэй хүмүүс төөрөх талаар бодохын ч хэрэггүй. Тэд үргэлж хаана байгаагаа тодорхой мэддэг болохоор тэр.

