Өдөр бүр Библи уншихын 9 ач тус

Библи бол хүмүүнд өгсөн Бурханы сургаал юм. 1,600 гаруй жилийн цаг хугацааны алслал дотор 40 гаруй янз бүрийн цаг үеийн хүмүүсээр бичигдсэн.

Библи бол хүмүүнд өгсөн Бурханы сургаал юм. 1,600 гаруй жилийн цаг хугацааны алслал дотор 40 гаруй янз бүрийн цаг үеийн хүмүүсээр бичигдсэн түүх, яруу найраг, эш үзүүлэл (зөгнөл), биелэл, сургаал, хууль, тушаал, захидал, ирээдүйн талаар зөгнөн бичсэн олон төрлийн жанраар бичигдсэн гайхалтай бүтээл. Хамгийн гол нь энэ нь хүний санаанаас бус харин Бурханы санаанаас гарсан амьдрал өгдөг ном билээ. Библи гэдэг нь ном гэсэн утгатай үг. Тэгэхээр амьдрал өгдөг энэ номыг уншсан бөгөөд уншсанаа хэрэгжүүлдэг хүнд ямар ач тус ирдэг вэ гэдэг асуултад хариулъя. 

1. Бурханы Үг "ИТГЭЛ" төрүүлдэг.

Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг (Ром 10:17)

2. Бурханы Үг "ШИНЭ ХҮН" болгодог.

Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм (Иаков 1:18)

3. Бурханы Үг итгэгчдийн "СҮНСЛЭГ ХООЛ" болдог.

- Шинэ итгэгчдэд сүү мэт (1Петр 2:1-2)
- Өсч яваад нь талх мэт (Матай 4:4)
- Төлөвшсөн нэгэнд нь мах мэт (Еврей 5:12-14)

4. Бурханы Үг хүний биед "ЭРҮҮЛ МЭНД" авчирдаг.

Үгийг минь анхаар, хүү минь
Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь
Үүнийг хараанаасаа алдаж үл болно
Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв.
Энэ нь олсон нэгэнд нь амь.
Тэр нь бие махбодод нь эдгэрэл.
(Сургаалт үгс 4:20-22)

5. Бурханы Үг "ОЮУН УХААНЫГ ГЭГЭЭРҮҮЛЖ УХААРУУЛАХ" хүчтэй

Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж,
Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг.
(Дуулал 119:130)

6. Бурханы Үг "НҮГЛИЙН ХҮЧ БА САТАНЫГ ЯЛАХ" ялалтад хүргэдэг.

Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
(Дуулал 119:11)

7. Бурханы Үг "ЦЭВЭРЛЭДЭГ, АРИУТГАДАГ" хүчтэй.

Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ.
(Ефес 5:26-27)

8. Бурханы Үг "ТОЛЬ МЭТ" бидний үнэн төрхийг илчилдэг.

Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг (Иаков 1:21-22)

9. Бурханы Үг бол эцсийн тэр өдөр бидний "ШҮҮГЧ" болно. 

Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив (Иохан 5:24)

Дүгнэлт:
Өдөр бүр Бурханы үгийг уншвал дээрх 9 үр нөлөө та бидний амьдралд ирдэг байна. Тиймд өдөр бүр Библиэ уншиж хэвшээрэй. 

Ж.Бадамдорж
www.maranatamn