Тэднийг ДАГАЛДАГЧ болго

Энэ ном маань таны өдөр тутмын амьдралыг өөрчлөхийн төлөө бичигдсэн юм. Өөрчлөхдөө мэдээж сайнаар өөрчлөхийн төлөө бичигдсэн. 

Энэ ном маань таны өдөр тутмын амьдралыг өөрчлөхийн төлөө бичигдсэн юм. Өөрчлөхдөө мэдээж сайнаар өөрчлөхийн төлөө бичигдсэн. 

Даян дэлхийг өөрчлөхийн тулд нэг удаа нэг л хүнийг өөрчлөх хэрэгтэйг би танд зааж өгмөөр байна. Матай 28:19-20 дээр бичигдсэн Аугаа захирамж нь ямар ч найдваргүй мөрөөдөл юмуу алдагдсан зорилго биш гэдгийг та ойлгоно. 

Та өдөр тутмын амьдрал дээр үр нөлөөтэй дагалдагч бэлтгэх багажийг олж авна. Дагалдагч бэлтгэх нь цуглааны юмуу “мэргэжлийн” Христэд итгэгчдийн ажил биш болохыг бас мэднэ. Энэ нь Есүс Христийг дагадаг хүн бүрийн амьдралд хандсан Бурханы дуудлага юм. 

Дагалдагч бэлтгэх үйл явц нь зорилготой бас даалгавартай. Чуулганы удирдагч нар Бурханы хүмүүсийг Бурханы ажлыг хийх чадвартай болгож өсгөх зорилго хүлээн авсан тухай Ефес ном хэлдэг (Ефес 4:11-13-ийг үзнэ үү). Хэрэв удирдагч нар хүмүүсийг үйлчлэлд гаргахын төлөө байгаа бол, Чуулганы зорилго хийгээд дагалдагч бэлтгэх хүчин зүтгэл нь зүгээр нэг Христийн дотор өсөхөөс том утга агуулгатай болохыг мэднэ. Тийм ээ, Чуулган хүмүүсийг Христийн дотор өсгөх ёстой. Гэхдээ зүгээр л нэг хүчтэй итгэгч болгох нь зорилго биш.

Чуулганы зорилго нь хүн бүрийг бусдад үйлчилж, бусдыг хүчирхэгжүүлдэг нэгэн болгож өсгөх юм. Үүний тулд нэгэн нээлттэй даалгаварыг гүйцэтгэх ёстой. Тэр даалгавар нь бүх үндэстэнд дагалдагч нарыг төрүүлж, тэдэнд Эзэн Есүсийг дагахад нь туслах юм. 

Жинхэнэ эрүүл чуулганы дийлэнх хүмүүс нь нутгийн чуулганы хүчирхэг удирдагч нар болж өсдөг. Цөөн хэд нь чуулган тариалагч болно, бүр шилэгдсэн ганц хоёр нь дэлхийн аль нэг хэсэгт чуулган эхлүүлнэ. Эдгээр хүмүүсийг Библи элч гэдэг бол, харин би илгээлтийн эзэд гэдэг. 

Гэхдээ байнна шүү - дагалдагч бэлтгэх нь ганцхан удирдагч нарын ажил биш юм. Дагалдагч нар дагалчаа бэлтгэдэг. Энэ нь бидний итгэлийн хамгийн энгийн үндсэн үйл явц юм. Саяхан нэг Тайланд хүн энэ бол “элчийн залгамж халааны” асуудал биш гэж хэлсэн юм. “Элчийн залгамж халаа” гэдэг нь тахилч бүрийн намтар Петрээс эхтэй гэж итгэдэг  католик нөхдийн маань гаргаж ирсэн нэр томъёо л доо. Хэдийгээр элч нар дагалдагч нарыг бэлтгэх ёстой боловч, энэ үгд ямар ч ийм утга байхгүй. 

Гэхдээ Тайланд хүний хачирхалтай үгт үнэний хувь бий. Бид “дагалдагчийн залгамж халаагаа” бэлтгэх үүрэгтэй. Бид нөхөрлөхөөс гадна чуулганд дагалдагчаа бэлтгэж, дагалдууллын гинжэн хэлхээг таслалгүй үргэлжлүүлэх ёстой. Дагалдууллын гинжэн хэлхээ нь үнэхээр үр дүнтэй болох нь зуун зууны явцад батлагдсан билээ. Дагалдууллын гинжэн хэлхээ нь биднийг Есүстэй болон элч нартай бат холбодог. 

Номын маань ачаар өөрийгөө үнэлж сурснаа мөнөөх Тайланд хүн хэлж билээ. Тавь гаруй чуулган тариалсан тэр эр ямар нэг сургууль соёл төгсөөгүй учраас, өөрийгөө боловсролгүй хэмээн дорд үздэг байжээ. Тэгтэл ялгаагүй боловсролгүй өөр нэгэн Америк эр өөрийгөө эгэл нэгэн биш гэж боддог талаар уншихдаа, өөртөө “Бурхан намайг үнэхээр ашиглаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрье” гэж хэлжээ. 

Харин миний хувьд - эрхэм та энэ номыг уншиж дуусгахдаа, Бурхан таныг байгаагаар чинь л ашигладаг гэдгийг ойлгож, илүү зорилготой амьдраасай л гэж хүснэ. 

Би яг энэ үгийг бичиж байхдаа, Туркийн Истанбул хотноо Ойрх Дорнод хавийн илгээлтийн эзэдтэй уулзчихаад, харихаар нисч явна. Тэдний дийлэнх нь итгэл бишрэлээ эрх чөлөөтэй илэрхийлж болдоггүй газар амьдардаг учраас, хэзээ ч том чуулганы пастор болж чадахгүй. Тэд Христэд итгэснийхээ төлөө хэзээ хэзээгүй амиа алдаж болох нөхцөл байдалд амьдардаг. Тийм боловч, тэдэнд нэг нийтлэг зүйл бий: тэд дагалдагч бэлтгэхдээ үнэхээрийн дуртай. Христийг дагадаг хүний хувьд гүйцэлдүүлж чадах хамгийн бахархалт ажил нь гарынхаа дагалдагчийг бэлтгэх юм гэдгийг тэд нэгэн дуугаар хэлсэн юм. 

Тэгэхээр, танай чуулган ч бас дагалдагч бэлтгэх гинжэн хэлхээнд нэгдэнэ гэдэгт би үнэн голоосоо найдна. Зохицуулж чадвал, гинжэн цуваа чинь дэлхийн төгсгөл хүртэл сунах үйлчлэл болох хүчин чадалтай. 

Манай нэг найз “дагалдагч бэлтгэх нь хэдийнээ байгаа чуулгануудыг дүүргээд, шинэ чуулган тариалуулахаар шинэ удирдагч нарыг илгээх ажлынхаа явцад даван туулах ёстой болдог хамгийн том даалгавар” гэдэг. Тэрбээр дагалдагч бэлтгэх ажлыг боломжоо алдсан чуулганы гарц ч, Аугаа захирамжийг биелүүлэх түлхүүр ч гэж үзжээ. Манай деноминаци ч чуулган тариалах их үйлсэд олдсон боломжоо ашиглах гэж хичээн зүтгэж л явна. Гэхдээ хэт улайрснаасаа болоод, шинэ чуулган барьж байгуулах шилдэг түүхий эд нь дагалдагч бэлтгэх хүчтэй түрлэгээс л ирдэг болохыг харахгүй байх шиг над санагддаг. Сүнслэг боломжийг худалдаж авдаггүй юм. Үйлчлэлийн элдэв хөтөлбөрөөр ч олж авахгүй. Сүнслэг боломжийг харилцаагаар л олж авна. 

Хэрэв бид Есүсийн дагалдагч бэлтгэдэг энгийн төлөвлөгөөг эзэмшихгүй бол, тал бүрээс маань хөмрөх их усанд залгиулна. Харин дагалдагч бэлтгэх ажлаа гардан хийж, нэг удаа нэг хүнийг дагалдагч болгосоор явбал, үнэхээр дэлхийг өөрчилнө.

Америкт л гэхэд, бид нүүр нүүрээ харсан дотно харилцаанаас татгалзаж, улс төрийн хүчинд улайрч, нүсэр нүсэр чуулган байгуулах гэсээр сүнслэг бөгөөд тоон сууриа аль алийг нь алдаж байна. Энэ алдагдлаас гарах ганц гарц нь Есүсийн үлгэр жишээ, захирамж руу эргэж, “явж дагалдагч бэлтгэх” юм. 

Есүс та бид хоёрыг “газрын давс” гээд (Матай 5:13), дараа нь амтаа алдуузай хэмээн анхааруулсан.

Өнөөдөр Баруунд чуулганы нэр нөлөө хумигдаж байхад, дэлхийн бусад хэсэгт чуулган хаяагаа тэлж байна. Үүний хараад Есүсийн сэрэмжлүүлгийн талаар нэгийг бодмоор. Яагаад ийм явдал болно вэ?

Шуудхан хэлэхэд амиа бөөцийлсөн явдлаас үүдэлтэй гэдэгт би эргэлзэхгүй байна. Барууны итгэгчид бид Бурханы хүмүүсийг үйлчлэлд сургаж бэлтгэхийн оронд өөрсдийгөө л бөөцийлөөд байдаг. Бид өөрсдийнхөө “дагалдагч бэлтгэл” гэж нэрлэдэг ажлаараа “дотроо” л болцгоохдоо, Сайн мэдээ дэлгэрүүлэх “гадаад” ажил маань бидний энэ их туршлага, зах зээл төвтэй хөтөлбөрөөр аяндаа өрнөнө гэж андуурдаг.

Ийнхүү сүүлийн арван жил бид Эзэнд завгүй үйлчилсэн ч, чуулганы маань ирц хүн амын маань өсөлттэй харьцуулахад шальтай нэмэгдсэнгүй. Бид том том чуулган байгуулахдаа, жижиг жижиг чуулгануудаа хааж, хүрээлэн буй нийгмээ гаргуунд ч гаргаж байна. Бид дэндүү их мөнгөтэй, дэндүү мундаг, шинэ систем, хөтөлбөртэй болсон учраас тэр үү? Бидний өнөөгийн хүчин зүтгэл “давслаг” дагалдагч нарыг төрүүлж чадахгүй байна. 

Би энд чуулганы хөтөлбөрийн талаар яриагүй, харин нүүр тулсан хувийн харилцааны талаар ярьж байна. Та дагалдагч бэлтгэдэг ч бай, бэлтгэдэггүй ч бай - нэг үг хэлье. Дагалдагч бэлтгэдэггүй хүний амьдрал нэг л дорой байдаг бол, бэлтгэдэг хүний амьдрал хавьгүй баялаг байдаг! 

Та энэ номоос жирийн хэллэгтэй үй олон Бичээс, дээрээс нь таны дагалдагч бэлтгэлийн машиныг асааж, ажиллагаанд оруулах энгийн арга ухааны талаар өгүүлэх үй олон түүх уншина. 

Ажлаа сайн хийсэн нөхцөлд та амьдралын шинэ аянд гарч, жинхэнэ сүнслэг ялалт байгуулж эхэлнэ.  

Та хувийнхаа ололт амжилтын замыг засна. Та насан турш үргэлжлэх жинхэнэ нөхөрлөлийг байгуулна. Та өөрөө ч, танай чуулган ч түүх туурвигчид болно. Энэ уужим хорвоо дэлхийг та жинхэнээсээ өөрчилнө. 

Та одоо унших гэж байгаа зүйлээ өөрийн болговол, цаг гаргаж байгаад, хүмүүстэй харилцаа байгуулдаг болно. Тийнхүү тэдгээр хүмүүстээ хожим: “Би Христийг дагадагчлан, та нар Намайг дага” (1Коринт 11:1-ийг үзнэ үү) гэдэг үгийг төрөл бүрээр хэлэх эрхтэй болно.

Унш, тэгээд дагалдагч бэлтгэх ямар амархан байдгийг сурч мэд. Үүнд ямар ч нууц шид байхгүй. Та хүмүүсийг хайрладаг, Эзэний өмнө болон Эзэний “бүх үндэстнийг дагалдагч болго” (Матай 28:19) гэсэн тушаалд жаахан хариуцлагатай хандахад л болно. 

ЖИЧ: 4-р сарын эхээр уншигч таны гарт энэ ном хүрэх болно!