Пүрэв, 2011 оны 5-р сар 26 10:54
Саяхан Харолд Кэмпин гэгч 89 настай эр 2011 оны 5-р сарын 21-нд дэлхий сөнөнө шүү гээд сүрдүүлээд авав. Алдаж тоолж л дээ хөөрхий. Дараа амаа бариад дахиад хаширсангүй бас л нэг огноо хэлэв. Христийн эш үзүүллэгээр бол дэлхий эхэлсэн шигээ сүйрэх өдөртэй гэж байгаа. Харин хэзээ вэ гэдэг тал дээр тодорхой огноо Библид бичээгүй байдаг. Гэх мэтээр Библийн эш үзүүллэгийг барин тавин Библийн үгээр дүрсгүйтэн наадагч зөвхөн Харолд Кэмпин биш ээ.

