Шинэчилсэн огноо: 2011.12.06.
 Яг одоо 8 зочин байна

Хүүг минь Солонгос явуулж өгөөч ээ Бурхан минь ...

3100 хүнийг Монгол улсаас ажиллаж хүч болгож авахаар БНСУ-ын хөдөлмөрийн яам шийдсэн юм байх. Харин манайхан 5000 гарчихаад Солонгос хэлний шалгалтын дараа бөөн шуугиан тарьж, Солонгосын тал "бүдүүлэгтээд байвал дараа жил ажиллаж хүчний тоог нь хасна шүү" гэх юм дуулдана. Харин нэгэн ээж "Есүс ээ, миний хүүг Солонгос явуулж өгөөч, Бурхан минь" гэж залбирна. Энэ чинь юу вэ гэх бодол зурсхийв.

"Ажиллах хүч" нэрийн дор Солонгос явж байгаа хүмүүсийг ажаад байхад хэд хэдэн зүйл их анзаарагддаг.

  • Ажиллах насны хамгийн эрүүл хүмүүсээ бид ажиллах хүч нэрээр гадагш алдаж байна.
  • Голдуу эрчүүдээ явуулж байгаа нь Монгол гэр бүлийг сулруулах, эцэггүй өсч буй бүхэл бүтэн үеийг бий болгох, гэр бүлүүдийг салгах, гэр бүлийн гадуурх завхайрлыг өөгшүүлэх явдлыг бий болгож байна. 

Тэгвэл ийм сайхан эрч хүчийг Монголдоо хэрхэн үлдээх вэ? 

  • Буянгийн Жагаа нэрээр олноо хүндлэгдсэн Жаргалсайхан гуайн яриад байгаа "Үндэсний үйлдвэрлэл"-ийг хөгжүүлж ажлын байраар хангаж, Монгол аав гэрээ орхилгүй үр хүүхдийнхээ дэргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг өргөнөөр бүрдүүлье. 
  • Хувь хүн гэр бүлийн бизнес эрхлэх асар чөлөөтэй орчныг бүрдүүлье. 
  • Гадагш ажиллах хүч гаргадаг явдлыг зогсоож Монгол гэр бүлийг тогтворжуулах нөхцөлийг улс бодлогоор дэмжие. 

"Төрийн төлөө оготно боож үхэв" гэж хэлдэг ч өчүүхэн миний бие зориглон байж хувийн бодлоо ийнхүү хэллээ. Хэрэв бид холыг харж, шийдэмгий алхам хийхгүй бол "Есүс ээ, хүүг минь үхэхээс минь өмнө Монголд ирүүлж өгөөч" гэж залбирдаг ээжүүд Монголд олон болох вий.

Ж. Бадамдорж

Мараната Twitter

bmongol: Архигүй Монгол гэр бүлийг цоглоохын тулд "Өнөөдөр л би архи уухгүй юм шүү!" гэж сэтгэлдээ өдөр бүр хэлээрэй!
bmongol: RT @erdenebatts: Хүн бусдад болохоор хязгааргүй итгэчихдэг мөртөө өөртөө болохоор итгэж чаддаггүй Хүний хамгийн тэнэг зангийн нэг нь энэ дээ
bmongol: RT @erdenebatts: Чамайг хэн нэгэн туслаж САЙН ХҮН, БАЯН ХҮН, УХААНТАЙ ХҮН болгодоггүй Зөвхөн чинй хичээл зүтгэл хязгааргүй хүсэл тэмүүлэл тийм хүн болгодог

Шинэ гэрээ

                                                                              

 

Статистик


Өнөөдөр:1901
Өчигдөр:3094
Энэ сард:15023
Нийт хандалт:1926015
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2011