Шинэчилсэн огноо: 2011.12.06.
 Яг одоо 10 зочин байна

Амарч чаддаг хүн ажиллаж чаддаг!

Ойрд блог дээрээ юу ч бичээгүй ч бараг л өдөр бүр шахуу твиттер дээрээ бодролоо хуваалцаж байсныг та анзаарсан байх (Мараната твиттер вебсайтын баруун дээд буланд бий). Гэхдээ бодолдоо блогдоод л явж байлаа. Үнэндээ "Амарч чаддаг хүн ажиллаж чаддаг" гэдэг уриан дор зоригтойгоор амралтаа бага багаар авч байгаа ч хэдэн зүйл дурьдалгүй өнгөрч болохгүй нь. 

Эхлээд жирийн техникийн талаар ярилцъя. Амарч байх хоорондуур Blackberry Torch 9800 хэмээх цоо шинэ системтэй (OS 6) ухаалаг утас гарсан байх юм. Blackberry утасны давуу тал "хаа ч байсан холбоотой байх" боловч вебсайтын браузерийн хувьд дандаа гологддог байлаа. Харин энэхүү шинэ системээс хойш энэ асуудал арилж байх шиг байна. 

Дараагийн яриа бас л интернэтийн тухай. Миний бие сайт ажиллуулаад бараг 7 жил болж байна. Энэ хугацаанд вебсайтын агуулга бичихээс авахуулаад сайтын дизайныг хүртэл зохиож сурч байна. Гэвч хотын бидэнд тэр бүр анзаарагддаггүй нэгэн зүйл Монголын бусад хотуудад байна. Интернэтийн хурд. Эрдэнэтээс 3 мегабайт хавсралттай емэйл явуулахад хэдэн минут болсныг та таах уу? (10 гаруй минут!) Дайл-ап холболттой байсан үеийг санагдуулам энэ хурдыг халах цаг болжээ. Хотод л нээтийн хурд ихсээд байдаг. Энэ хурдыг Монголын бүх газарт оруулмаар санагдана. Газар нутгийн хувьд алслагдмал байж болох ч бид харилцааны хувьд алслагдмал байж боломгүй санагдана. 

Удаах яриа нь алергины талаар. 8-р сарыг Аугустын нэрээр нэрлэхээс өмнө энэ сарыг "хогийн ургамалын сар" (weed month буюу "weodmonath") гэдэг байсан юм гэнэ лээ. 8-р сард "хлорфеномин" гэх мэт алергины эм моодонд орох нь ч аргагүй. Монголоор дүүрэн шарилж. Энэ бүхнийг үнэхээр хэн нэгэн шийдэх хэрэгтэй мэт. 

Дараагийн сэдэв нь амралтын талаар хэдэн үг хэлмээр санагдаад байна. Удахгүй хичээл сургууль эхэлж, хаа сайгүй л ажил ундарна. Хэдхэн өдөр ч гэсэн алжаалаа тайлж сайхан амрахын зөвлөж байна. Гэхдээ ажлаа бүрмөсөн хаяад биш л дээ. Эрүүл биед саруул ухаан оршдогийн адил амарч чаддаг хүн ажиллаж чадна. Би л хувьдаа бага ч гэсэн амраад авлаа. Үнэхээр сайхан байна! Хотын чимээ шуугианаас бага ч гэсэн татгалзаж, хөдөө газар хэдэн өдөр ч болов амрахыг зөвлөе. Айраг ууж, жимс самар түүсэн шиг, эрүүл агаарт амраарай, амраарай! Биднийг өрнүүн их ажил хүлээж байгаа шүү ...

Ж. Бадамдорж

Мараната Twitter

bmongol: Архигүй Монгол гэр бүлийг цоглоохын тулд "Өнөөдөр л би архи уухгүй юм шүү!" гэж сэтгэлдээ өдөр бүр хэлээрэй!
bmongol: RT @erdenebatts: Хүн бусдад болохоор хязгааргүй итгэчихдэг мөртөө өөртөө болохоор итгэж чаддаггүй Хүний хамгийн тэнэг зангийн нэг нь энэ дээ
bmongol: RT @erdenebatts: Чамайг хэн нэгэн туслаж САЙН ХҮН, БАЯН ХҮН, УХААНТАЙ ХҮН болгодоггүй Зөвхөн чинй хичээл зүтгэл хязгааргүй хүсэл тэмүүлэл тийм хүн болгодог

Шинэ гэрээ

                                                                              

 

Статистик


Өнөөдөр:1889
Өчигдөр:3094
Энэ сард:15011
Нийт хандалт:1926003
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2011