Шинэчилсэн огноо: 2011.12.06.
 Яг одоо 6 зочин байна

Хүний сайнтай нөхөрлөж яваарай ...

"Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол" гэдэг мэргэн үг бий. "Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг" (1 Коринт 15:33) гэж Ариун Библид хэлсэн байдаг. "Хүний сайнтай нөхөрлөж яваарай" гэж аавын минь хүүдээ хэлдэг байж билээ. Тэгвэл "найз нөхөр" гэж хэн юм бэ? Найз нөхрийн талаар ойрын үед их бодлоо.

Тэгээд бодлоо эргэцүүлж цэгцлээд хэдэн зүйлээр найз хүн ийм байх ёстой гэдэг дүгнэлтэд хүрэв.

1. Найзыг бид өөрсдөө сонгодог. Хэнтэй найзлах, найзлахгүйгээ бид л өөрсдөө мэддэг. Хэнд нүүр өгөх, хэнд нууцаа дэлгэх, хэнд сэтгэлийнхээ зөрчилдөөнийг хуваалцахыг бид л сонгодог. Энэ сонголтыг сэтгэл хөдлөлөөр, яаран хийх огт хэрэггүй бөгөөд жинхэнэ найз цаг хугацааны турш тунаж үлддэг. 

2. Найзын хамгийн чухал чанар бол "үнэнч сэтгэл". Ямар ч үед таныг байгаагаар чинь харж, ойлгож, хүлээн авч, таныг шүүмжлэхгүйгээр, заримдаа хатуу үг хэлдэг ч таныг муучлахгүйгээр байлгадаг хүнийг найз гэх байх. Зарим хүн найзынхаа сул талыг бусдад ярьж явдаг. Тэд бол найз биш харин дайснууд юм. Зарим хүн найзынхаа боломж, авъяас, нэр хүнд, найз нөхөд, тэр ч бүү хэл тэдэнд байгаа бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд найзалдаг. Тэд бол найз биш харин "ашиглагчид" юм. Зарим хүн найзынхаа ар нурууг хамгаалж явахын оронд араас нь "хутга шааж" явдаг. Тиймд хэнд сэтгэлээ 1% дэлгэх, хэнд 50% дэлгэх, хэнд 90% дэлгэхээ бид ялгадаг байх хэрэгтэй. Тиймийн тулд бидэнд тэвчээр, мэргэн ухаан, ялгах чадвар хэрэгтэй гэж бодож байна.

3. Найзаа сонгох өөр нэгэн чухал чанар бол "атаархдаггүй" байх зан чанар юм. Найз чинь танаас илүү амжилттай, баян, нэр хүндтэй, нийгэмдээ байр сууриа олоод авбал танд атаархал төрж байвал та түүний найз биш. Харин баярлаж, түүний юунд ч атаархах сэтгэл өвөрлөхгүй байвал та жинхэнэ найз. Хүмүүс бие биедээ үнэхээр их атаархаж амьдардаг. Хүний эд хөрөнгө, ухаан, чадвар, гэр бүл, машин тэрэг, байр сууц, амьдралын зиндаа, найз нөхөд, нэр төрд нь бүү атаарх. Атаархал байгаа газар хэзээ ч амар тайван байдаггүй. Атаархдаг хүн үргэлж бусдын талаар хов жив, цуу яриа тарааж найз нөхдийг салгаж байдаг юм шүү. 

4. Найзаа сонгох бас нэгэн чухал чанар бол "эрүүл саруул амьдралын хэв маяг" түүнд байх ёстой. Зугаа цэнгэл, мөрийтэй тоглоом, сексийн гаж явдал, сэтгэлзүйн тогтворгүй байдал, уур уцаартай, хонзогнуур, эелдэг бус харьцаа, бусдыг ялгаварладаг, долгинуур гэх мэт хүмүүсийг найз нөхрөө бүү болгоорой. Тэд нэг л өдөр таны амьдралыг өөрийнх шигээ болгоно. 

Эцэст нь хэлэхэд, найз чинь буруу хүн байвал, таны бодсон шиг биш байвал түүнээс салахдаа бүү санаа зовоорой. Зарим хүн амьдралд хэсэг хугацаанд л замын хань болдог бол зарим нь насан туршийн хань болдог. Зуурдын найзын учруулах шарх амьдралд байдаг ч, тэднийг үл тоосноор тэр шарх цааш сэдрэхгүй. Уучлаад, урагшаа явах сэтгэлийн тэнхээтэй бай! Амьдрал өөрөө асар баян, уужим, амьдралд олон сайн хүн танд учрах л болно! Тиймд хүний сайныг сонгон нөхөрлөөрэй. Жинхэнэ найз таны амьдралыг улам сайхан болгох болно!

Ж. Бадамдорж

 

Мараната Twitter

bmongol: Архигүй Монгол гэр бүлийг цоглоохын тулд "Өнөөдөр л би архи уухгүй юм шүү!" гэж сэтгэлдээ өдөр бүр хэлээрэй!
bmongol: RT @erdenebatts: Хүн бусдад болохоор хязгааргүй итгэчихдэг мөртөө өөртөө болохоор итгэж чаддаггүй Хүний хамгийн тэнэг зангийн нэг нь энэ дээ
bmongol: RT @erdenebatts: Чамайг хэн нэгэн туслаж САЙН ХҮН, БАЯН ХҮН, УХААНТАЙ ХҮН болгодоггүй Зөвхөн чинй хичээл зүтгэл хязгааргүй хүсэл тэмүүлэл тийм хүн болгодог

Шинэ гэрээ

                                                                              

 

Статистик


Өнөөдөр:1867
Өчигдөр:3094
Энэ сард:14989
Нийт хандалт:1925981
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2011