Шинэчилсэн огноо: 2011.12.06.
 Яг одоо 9 зочин байна

Улаанбаатар хотоо муухай болгохгүйн тулд 4 зүйл эхлээд хийе

Улаанбаатар хотыг хүн бүр янз бүрээр муучилж ярьдгийг сонссон, үзсэн, уншсан. Тэгвэл та бодит байдлыг хар л даа. Улаанбаатар хот өдрөөс өдөрт хаяа тэлж байна. Гэр хорооллоор тэлж байгаа нь харамсалтай ч их хотын хүн ам 1 сая давлаа. Орон нутгаас хот руу цувах их нүүдэл үргэлжилсээр. Оюутан залуус сургууль соёлын бараа харж, ажил олж амьдралаа авч явахаар хүн бүр л хотын зүг гэрээ нүүлгэж байна. Харин хотын хүү би энэ сайхан хот маань өдрөөс өдөрт харь гаригийнханы довтолгоогоор биш Монгол иргэд маань өөрсдөө Монголынхоо нийслэлийг хорлох нь даанч харамсмаар. Иргэнийхээ хувьд хэдэн санал хэлье Улаанбаатарчууддаа! 

1. Улаанбаатар хотын тохижилт сайжирч байгааг та харж л байгаа байх. Энэ бүхэнд хүний хүч хөдөлмөр шингэж, өч төчнөөн хөрөнгө зарцуулсаан. Энэ бүхнийгээ хайрлан гамная!

2. Улаанбаатар хотыг хоггүй хот болгохын тулд хогийг зөвхөн хогийн саванд, хогийн сав олдохгүй бол хогоо барьж явж байгаад гэртээ очоод хаячихаж суръя. Ууж идсэн үлдэгдлээ хамаагүй хаяхгүй байя. 

3. Улаанбаатар хотыг амар амгалан хот болгоё. Архидалт Монголчуудыг хэзээ ч сайхан харагдуулаагүй билээ. Түүхээ харсан ч, одоогийн байдлаа харсан ч архидалт үргэлж эмгэнэл, нулимс, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, гэр бүл салалтад л хүргэж байна. Монгол эрчүүд архи дааж чаддагаараа биш харин архинаас татгалзаж чаддагаараа бахархах цаг иржээ! Жолооч та ч хотын амгалан тайванд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. 

4. Улаанбаатар хотыг соёлтой хот болгоё. Бие биеэ хүндэтгэдэг, инээмсэглэдэг хот болгоё. 

Дээрх 4 зүйлийг хийхэд хэрэгтэй хамгийн гол зүйл нь ЗӨВ СЭТГЭЛ юм. Хувь хүнээс л бүх юм шалтгаална. Хувь хүн бүр эдгээр 4 зүйлийг дор бүрнээ хийвэл 1 сая хүний цэгцтэй амьдрал энэ хотыг үнэхээр сайхан хот болгож чадна. Ямар ч мөнгө үүнд шаардлагагүй. Зүгээр л өөрөөсөө эхлээд үйлдээрэй. Тэгээд л Улаанбаатар хот үнэхээр сайхан хот болно! 

Ж. Бадамдорж

Мараната Twitter

bmongol: Архигүй Монгол гэр бүлийг цоглоохын тулд "Өнөөдөр л би архи уухгүй юм шүү!" гэж сэтгэлдээ өдөр бүр хэлээрэй!
bmongol: RT @erdenebatts: Хүн бусдад болохоор хязгааргүй итгэчихдэг мөртөө өөртөө болохоор итгэж чаддаггүй Хүний хамгийн тэнэг зангийн нэг нь энэ дээ
bmongol: RT @erdenebatts: Чамайг хэн нэгэн туслаж САЙН ХҮН, БАЯН ХҮН, УХААНТАЙ ХҮН болгодоггүй Зөвхөн чинй хичээл зүтгэл хязгааргүй хүсэл тэмүүлэл тийм хүн болгодог

Шинэ гэрээ

                                                                              

 

Статистик


Өнөөдөр:1893
Өчигдөр:3094
Энэ сард:15015
Нийт хандалт:1926007
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2011