Христийнхэн "Магтан дуу" дуулдаг нь их өвөрмөц. Учир нь энэ нь зөвхөн дуу бус харин магтаал байдаг учраас "Магтан дуу" гэж хэлдэг билээ л. Ийм дуунд сүнслэг оршихуй байдаг учраас сүнслэг ертөнцөд магтан дуу их өөрчлөлтийг авчирдаг. Тиймд эртний Израилчууд өөрсдийн Бурханыг хүндэлж байхад дайснууд нь ялагдаж, Бурханы тэнгэрлэг биет болох тэнгэрэлчээр дайсныг нь хөнөөж байсан түүх Библид бий. Мөн Библийн Шинэ Гэрээнд Паул, Силас гэгч сайн мэдээг тунхаглагч хоёр эр хилсээр шоронд хоригдохдоо магтан дуу дуулахад газар хөдөлж, ер бусын байдлаар шоронгоос суллагдсан тухай түүх гардаг.
Бурханыг үе үеийнхэн хүндэтгэн дуулах нь сүнслэг шинэ сэргэлт ирэхийн тэмдэг билээ. Сүнслэг ертөнцөд харанхуйн хүчийг ялагч жинхэнэ Гэрэл Есүс үргэлж магтагдах болтугай!
Бразилийн "Авъяслаг хүүхдүүд" тэмцээнд нэгэн хүү Michael W. Smith-ийн "Agnus Dei" хэмээх магтан дууг тун ч оршихуйтай дуулж буйг YouTube-д байсныг толилуулж байна.
| Дараах > |
|---|


