Еврейчүүдийн талаар та янз бүрийн эх сурвалжаас, үнэн худал мэдээллийг хүлээж авч байсан биз ээ. Тэгвэл тэдний талаарх бүх үнэнийг пастор Ульф Экман "Иүдейчүүд - Ирээдүйн эзэд" номоороо дэлгэж байна.

Энэ номын эхний хуудаснаас сүүлчийн хуудас хүртэл амьсгаа даран, анхааран уншихдаа энэ ард түмэн яагаад ийм аугаа, онцгой, түүхэн хувь заяатай болсныг та мэдэх болно. Мөн та энэ номоос яагаад тэд ийм их гай гамшиг, зовлон бэрхшээл, эсэргүүцэл, үндэстнүүдийн доог тохуу болсныг унших болно.
Палестин нутагт орших тэдний газар нутаг яагаад тэдний өмч болох талаар түүхэн болоод Библийн эш үзүүллэгийн талаар тайлбаруудыг та харна.
Анти-семитизм, тэр ч бүү хэл исламын анти-семитизм, Сионизмын талаар та дэлгэрэнгүй уншина.
Тэд улсынхаа нийслэл Иерусалимаас МЭ70 онд хөөгдсөнөөс хойш 1948 он хүртэл 1878 жил дэлхий даяар тархсан ч эх нутагтаа эргэн ирсэн эртний эш үзүүллэг биелсэн нууцыг мөн танд дэлгэнэ.
Эцсийн өдрүүдийн талаарх олон шинж тэмдгүүдийн нэг бол яахын аргагүй Иүдейчүүд. Тэдэнтэй Христийн сүм чуулганы хувь заяа, дэлхий ертөнцийн төгсгөл хэрхэн холбогдож байгааг та харах болно.
Дашрамд дуулгахад шинэ номын эхний дээж 300 хувийн бүх орлогыг Мараната Паблишн ХХК, Иудейчүүдийг эх нутагт нь буцаан аваачдаг Ульф Экман пасторын үйлчлэлд буюу Бурханы ард түмэн эх нутагтаа очих эш үзүүллэгийн биеллийн нэгэн хэсэг болгож бүрэн хандивлах юм. Өөрөөр хэлбэл, энэ номын эхний 300 хувийг худалдан авсан хүн бүр Бурханы ард түмнийг эх нутагтаа очиход нь өөрийн хувь нэмрээ оруулах юм.
Номын үнэ 12,000 төг.
Мараната хэвлэлийн газрын номуудыг дараах дэлгүүрт худалдаалж байна: 1. "СЮ" номын дэлгүүр - Баянгол зочид буудлын арын 1-р байр (Скайтел компанийн зүүн талд). Утас: 70118775 2. Амьд Үг чуулган - Хуучнаар Од кино театрын байр. Утас: 360675 3. "Үр шим" номын дэлгүүр - Хүнсний 4-р дэлгүүртэй байранд. Утас: 99852905 4. Дархан хотод Олон улсын худалдааны төвд. Утас: 99718028
5. Эрдэнэт хотод Есүсийн чуулганы номын дэлгүүрээр
МАРАНАТА
| < Өмнөх | Дараах > |
|---|


