Библийг цэгцтэй, энгийн, тодорхой, үлдэцтэй байдлаар сурч итгэл бишрэлийнхээ суурь болсон энэ номыг зүрхэндээ сийлэхийг та хүсч байна уу? Тэгвэл энэ сургалтад заавал сурахыг танд зөвлөж байна!
“Библи Үндсэндээ” Библийн тойм хичээлээр Ариун Библийн утга агуулга, уялдаа холбоо, өрнөл аяс болон цаг хугацааны алслал дотор бий болсон аливаа түүхийн цаана чухам ямар гол түүх өрнөж байгааг та энэ хичээлээс сурах болно. Эрт цагт Бурхан Абрахамтай гэрээ байгуулан гурван чухал зүйлийг амласан нь “Газрын гэрээ”, “Давидын Гэрээ”, “Шинэ Гэрээ”-ээр биелэл болж үүгээрээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрлан, биднийг өөртөө буцаан авчирсан юм гэдгийг ердөө 10 цагийн дотор та сурах болно. Энэхүү сургалтыг Доктор Жон Фрайман 20 жилийн турш өөрийн судалгаа, нөр их хөдөлмөрөөр бий болгосон бөгөөд нийт 940 гаруй слайд, багшийн тэмдэглэл, суралцагчийн гарын авлага зэрэг материалыг боловсруулжээ. Сургалтыг дэлхийн 27 хэлнээ хөрвүүлэх ажлыг Доктор Рик Гриффит удирдсан бөгөөд Монгол Сургалтын зохицуулагчаар Ж.Бадамдорж өнгөрсөн 7 жилийн хугацаанд ажилласан билээ. Энэ их ажлыг бүрэн болгоход Сингапур Библийн Коллежид теологийн магистрын зэрэг хамгаалсан пастор, багш нар болон “Мараната Паблишн” ХХК хамтран ажилласныг онцлох нь зүйтэй. Одоогийн байдлаар 10 орчим сургалтаар 500 гаруй хүн суралцаад байна.
Энэхүү нэр хүндтэй Библийн семинарыг:
- Амьд Үг Библийн сургууль
- Библийн Нэгдсэн сургууль
- Христ Монголын төлөө дагалдагчийн сургууль
- Архангайн хамтын ажиллагааны 16 сүм чуулган
- УБ хотоос "Шинэ дуу" чуулган болон хэд хэдэн чуулган хүлээн аваад байна.
Сургалтын талаар товч:
- Нэг сургалтын анги дүүргэлт: 15-20 хүн
- Сургалтын хураамж: 15,000 төг (Үүнд суралцагчийн бүрэн хэмжээний материал болон багшийн зардал багтсан болно).
- Сургалтын үргэлжлэх хугацаа: 10 цаг (9:00-20:00 ... дундаа 1 цагийн завсарлагатай, голдуу Бямба гарагт хийгддэг)
- Сургалтын захиалгыг 99150421 утсаар өгнө үү.
Мараната Twitter
bmongol:
Архигүй Монгол гэр бүлийг цоглоохын тулд "Өнөөдөр л би архи уухгүй юм шүү!" гэж сэтгэлдээ өдөр бүр хэлээрэй!
bmongol:
RT @erdenebatts: Хүн бусдад болохоор хязгааргүй итгэчихдэг мөртөө өөртөө болохоор итгэж чаддаггүй Хүний хамгийн тэнэг зангийн нэг нь энэ дээ
bmongol:
RT @erdenebatts: Чамайг хэн нэгэн туслаж САЙН ХҮН, БАЯН ХҮН, УХААНТАЙ ХҮН болгодоггүй Зөвхөн чинй хичээл зүтгэл хязгааргүй хүсэл тэмүүлэл тийм хүн болгодог


