Шинэчилсэн огноо: 2012.05.10.
 Яг одоо 5 зочин байна

Библи Үндсэндээ семинарын танилцуулга


Библийг цэгцтэй, энгийн, тодорхой, үлдэцтэй байдлаар сурч итгэл бишрэлийнхээ суурь болсон энэ номыг зүрхэндээ сийлэхийг та хүсч байна уу? Тэгвэл энэ сургалтад заавал сурахыг танд зөвлөж байна!

“Библи Үндсэндээ” Библийн тойм хичээлээр Ариун Библийн утга агуулга, уялдаа холбоо, өрнөл аяс болон цаг хугацааны алслал дотор бий болсон аливаа түүхийн цаана чухам ямар гол түүх өрнөж байгааг та энэ хичээлээс сурах болно. Эрт цагт Бурхан Абрахамтай гэрээ байгуулан гурван чухал зүйлийг амласан нь “Газрын гэрээ”, “Давидын Гэрээ”, “Шинэ Гэрээ”-ээр биелэл болж үүгээрээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрлан, биднийг өөртөө буцаан авчирсан юм гэдгийг ердөө 10 цагийн дотор та сурах болно. 
 
Энэхүү сургалтыг Доктор Жон Фрайман 20 жилийн турш өөрийн судалгаа, нөр их хөдөлмөрөөр бий болгосон бөгөөд нийт 940 гаруй слайд, багшийн тэмдэглэл, суралцагчийн гарын авлага зэрэг материалыг боловсруулжээ. Сургалтыг дэлхийн 27 хэлнээ хөрвүүлэх ажлыг Доктор Рик Гриффит удирдсан бөгөөд Монгол Сургалтын зохицуулагчаар Ж.Бадамдорж өнгөрсөн 7 жилийн хугацаанд ажилласан билээ. Энэ их ажлыг бүрэн болгоход Сингапур Библийн Коллежид теологийн магистрын зэрэг хамгаалсан пастор, багш нар болон “Мараната Паблишн” ХХК хамтран ажилласныг онцлох нь зүйтэй. Одоогийн байдлаар 10 орчим сургалтаар 500 гаруй хүн суралцаад байна.
 
Энэхүү нэр хүндтэй Библийн семинарыг:
  • Амьд Үг Библийн сургууль
  • Библийн Нэгдсэн сургууль
  • Христ Монголын төлөө дагалдагчийн сургууль
  • Архангайн хамтын ажиллагааны 16 сүм чуулган
  • УБ хотоос "Шинэ дуу" чуулган болон хэд хэдэн чуулган хүлээн аваад байна.
Сургалтын талаар товч:

  • Нэг сургалтын анги дүүргэлт: 
15-20 хүн
  • Сургалтын хураамж: 15,000 төг (Үүнд суралцагчийн бүрэн хэмжээний материал болон багшийн зардал багтсан болно).
  • Сургалтын үргэлжлэх хугацаа: 
10 цаг (9:00-20:00 ... дундаа 1 цагийн завсарлагатай, голдуу Бямба гарагт хийгддэг)
  • Сургалтын захиалгыг 99150421 утсаар өгнө үү. 

Мараната Twitter

bmongol: Өнгөрсөн 1 сар үнэхээр завгүй байлаа. Маргааш бүтэн сайн өдөр, Эзэн Бурханаа хүндэлдэг өдөр! Манай чуулган, миний сүнслэг гэр бүл!
bmongol: RT @EdwinLouisCole: Excellence is not the ability to do something once, but to do it successively successfully. --EdwinLouisCole, Absolute Answers book
                                                                              

 

Статистик


Өнөөдөр:411
Өчигдөр:1088
Энэ сард:26080
Нийт хандалт:2109336
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2012