Амьд чулуу

326

"Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун." (1 ПЕТР 2:5)

Амьд чулуунууд нийлээд Бурханд алдрыг өргөх сүнслэг байшин болон баригдах тухай өгүүлжээ. Чуулганыг байшин гэж зүйрлэвэл Христэд итгэсэн суурин дээр итгэлээр сүндэрлэх ёстой. Амьд чулуу болох нэг туйпуйн хажууд нь доор нь дээр нь цементээр бусад амьд чулуу болох туйпуйнууд бие биетэйгээ эв нэгдлийн төгс холбоос болох "хайраар" салшгүй бат бэхээр холбогдож байж та бид "Хамтдаа" Христийн бие болох чуулганыг бий болгодог.

Эдди Лео пастор энэ амьд чулууны талаар 3 зүйрлэл хэлсэн байдаг.

1. Rolling Stone буюу Өнхөрдөг чулуу. Энэ нь чуулганаас чуулган хэсдэг аль ч чуулганыг өөрийн сүнсний гэр бүл болгоогүй тэнэмэл итгэгч. Малгай тавьбал манайх гэдэг итгэгч. Бид ийм байвал сүнслэг байшин болох чуулганыг байгуулж чадахгүй. Ийм хүнд үйлчлэл өгөхөд хаяаад явчихдаг. Тогтвор суурьшилгүй хэзээ ч явахад бэлэн учраас найдваргүй.

2. Овоолсон чулуу. Цуглах үед чуулганд ирдэг ч ямар нэгэн байдлаар бусадтайгаа холбогдож чуулган дотор байх ёстой байрандаа орж үйлчлэхгүй зугтдаг хэрэгтэй үедээ үзэгдээд бусад үед нь та нартайгаа хамт шүү юм яриад чуулганаас тасрахгүй ч бас холбогдохгүй явдаг итгэгчид. Зарим талаар нүглийн асуудалд байнга ордог учраас нэг хэсэг байрандаа тогтож байснаа өөрөө өнхрөөд салаад уначихдаг итгэгч.

3. Тогтвортой чулуу буюу жинхэнэ амьд чулуу. Элч Петрийн тодорхойлсон Христийн төлөө амь хайргүй явдаг, амьд өргөл байж өөрийгөө ариунаар Эзэнд болон бусад ахан дүүстээ зориулдаг итгэгч. Тэд үйлчилдэг, тогтвортой, итгэмжит. Ямар ч улиралд байж л байдаг, чуулганы даацын хана, бат багана болсон тогтвортой итгэгчид. Та бид ийм итгэгч болж Христийн Монгол чуулганыг барьж байгуулах ёстой. Амьд чулуу бие биеэ алдалгүй бат барьж байгуулдаг.

Та бид амьд чулуу байхын төлөө дуудагдсан. Сүнслэг байшин болох чуулганыг байгуулж амьдарцгаая!

#BJM 




Хайх