Еврейн 5782 он эхэлж байна! Happy Rosh Hashanah!

660

2021 оны хувьд Рош Хашана (Rosh Hashanah) 9-р сарын 6-ны нар жаргахаас 9-р сарын 8-ны нар жаргах хүртэл үргэлжилнэ. 

Рош Хашана гэдэг нь “Жилийн тэргүүн” гэдэг утгатай Еврейчүүдийн Шинэ Жилийг хэлдэг. Дотоод сэтгэлээ шинэчилж, тэнгэрлэг цагаатгалыг Бурханаас хүсэмжилдэг өдрүүд юм. Энэ өдрүүд нь Иудейн шашны хувьд онцгой ариун өдрүүд байдаг. 

Еврейн цаг тооны бичгийн 7 дахь сар болох Тишрей сарын 1-нд Рош Хашанаг тэмдэглэдэг. Грегорийн цаг тооны бичгийн жил бүрийн ес болон аравдугаар сард тэмдэглэнэ. Дэлхийг бүтээсэн бүтээлийг онцолж 10 өдрийн турш өөрийгөө нягталж гэмшиж Йом Киппур буюу “Цагаатгалын өдөр”-т өөрсдийгөө бэлтгэдэг ариун өдрүүд юм. Рош Хашана, Йом Киппур хоёр нь Еврейн шашны хувьд онцгой ариун өдрүүд байдаг. 

Еврейн цаг тооны бичиг Нисан сард эхэлдэг боловч Рош Хашанаг Тишрей сарын 1-нд тэмдэглэдэг нь энэ сард Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн гэж үздэгтэй холбоотой аж. Тиймээс шинэ он гэхээсээ илүү дэлхий бүтээгдсэн өдөр гэдэг утгаар Еврейчүүд тэмдэглэдэг байна. Еврейн тооллоор 5782 он эхэлж байгаа бөгөөд энэ тооллыг Адамыг бүтээснээс хойш тоолж тогтоосон байна. 

 




Хайх