Итгэлээр эрүүл байгаагийн 4 шинж

1476

Итгэлийн амьдралд эрүүл байгаагаа мэдэх хэдэн хэмжүүр бий.

1. Эмч хэлээ гарга даа гээд онош тавьдаг шиг бидний хэл яриа бидний дотоод сэтгэлийг илэрхийлдэг. Итгэлийн амьдралд эрүүл биш болоод ирэхээр хэл яриа эвдэрч юм л бол шүүмжилсэн, гомдоллосон, үл талархагч, худалч болж итгэлийг босгох үг яриа биш Библийн мэдлэг ярих авч амьдрал нь Христтэй адил болох өөрчлөлт тун бага харагдана. Энэ бол эхний шинж.

2. Эмч хоолны дуршил, шингэц хэр байна гэж асуудаг шиг итгэлээр эрүүл хүн Библи унших, Үгийг тунгаан бодох, амьдралдаа Үгийг хэрэгжүүлэх, Үгийг судлах дуртай өөрөөр хэлбэл сүнсний хоолны дуршил сайн байдаг. Тэд Үгээр өлсөж цангаж Эзэнийг үргэлж эрэлхийлдэг. Энэ бол хоёр дахь шинж.

3. Эмч амьсгалаа гүнзгий аваад удаан гарга даа гээд цээж чагнадаг шиг итгэлээр эрүүл итгэгч залбиралд онцгой ач холбогдол өгдөг. Тэд бол Эзэнд найдах, тэвчээртэй хүлээн Түүний хүсэлд өөрийгөө бүрэн зориулахад үргэлж бэлэн бөгөөд хүсэлтэй байдаг. Энэ бол гурав дахь шинж.

4. Эмч өвдөг гарын нугалам дээр жижиг алхаар зөөлөн цохих, хуруугаа дагуулж харуулж мэдрэл шалгадаг шиг итгэлээр эрүүл итгэгч Эзэний өгсөн алсын хараа болох Аугаа захирамжийг хэр дагаж байгаагаар эрүүл байгаагаа мэддэг. Сайнмэдээ, дагалдагч, илгээлт, үйлчлэл гэдэг үг түүний үгсийн санд үргэлж байж хараагаа төөрөгсдийн зүг үргэлж хандуулдаг бол тэр эрүүл итгэгч. Энэ бол дөрөвдэх шинж.

Дээрх 4 шинжээр өөрийгөө шалгаад үзээрэй. Эзэн Есүс айсуй! Мараната! Төлөвшил рүү тэмүүлцгээе!

#BJM 




Хайх