Израиль сайн яваад байдгийн цаад учир нь

1167

Улсынх нь түүх нь Библийн сударт бичигдэж, мөн ирээдүй нь ч Библийн сударт эш үзүүлэгдэж тэмдэглэгдсэн өөр үндэстэн энэ дэлхийд байхгүй болов уу?

Езекиел 36-р бүлэгт Израиль улсын ирээдүй, Израилчуудын шинэ амьдралын талаар эш үзүүлжээ.

Израиль мундагтаа биш харин Бурхан "өөрийн нэрийн төлөө санаа тавихдаа" Израилийг босгож өндийлгөж байгаагаа хэд хэдэн удаа хэлсэн байна.

Израиль ариун Бурханыхаа нэрийг үндэстэнүүдийн дунд гутаасан тул Бурхан өөрийн ариун нэрийг цэвэрлэн, ямар Бурхан бэ гэдгээ харуулахаар зориуд Израилиар үзүүлэн болгож бусад үндэстэнд жинхэнэ амьд Бурхан өөрөө хэн болохыг жишээ болгон үзүүлсэн байна.

Ялангуяа Езекиел 36:22-23-д:

"... Израильчууд аа! Одоо би та нарын тусын тулд биш харин өөрийнхөө ариун нэрийн төлөө юм хийх гэж байна. Яагаад гэвэл, очсон газар болгоныхоо улс үндэстэнүүдийн дунд та нар миний ариун нэрийг бузарлаж байлаа. Миний нэрийг та нар улс үндэстэнүүдийн дунд бузарласан учраас олон үндэстэнүүдийн дунд бузарлуулсан аугаа их нэрээ би хамгаалахдаа хир зэрэг ариун болохоо харуулах болно. Та нараар дамжуулан би тэдний өмнө өөрийнхөө ариун нэрийг хамгаалахад тэр олон үндэстэнүүд нь намайг Мөнхийн Эзэн гэж ойлгоно хэмээн Бүхнийг Захирагч Их Эзэн, Мөнхийн Эзэн хэлж байна" гэжээ.

Бурхан өөрийн нэрийг ариун аугаа их гэдгээ батлахдаа дараах зүйлийг хийнэ гэжээ:

1. Олон үндэстэнүүдийн дундаас гаргаж, олон улсын дотроос цуглаад аваад эх нутагт чинь ЭРГҮҮЛЭН авчирна (Езек 36:24)

2. Дээрээс нь цэвэр ус цацахад та нар бузар булай бүхнээсээ цэвэрлэгдэнэ. Бурхан шүтээнүүдийн чинь өгсөн бүх бузар булай байдлаас нь Бурхан өөрөө ЦЭВЭРЛЭН АРИУТГАНА (Езек 36:25)

3. Шинэ зүрх сэтгэл, шинэ сүнс өгч, чулуун зүрхийг юм ойлгодог махан зүрхээр солино (Езек 36:26)

4. Бурхан өөрийнхөө Сүнсийг Израилчуудын дотор оруулахад тэд Бурханы өгсөн хуулийн дагуу амьдарч, гаргасан шийдвэр бүхнийг нь болгоомжтой ДАГАДАГ болно (Езек 36:27)

5. Өвөг дээдэст чинь өгсөн тэрхүү газар нутагт минь та нар АМЬДАРЦГААНА. Та нар миний ард түмэн болж, харин би өөрөө та нарын ӨРГӨМЖЛӨН ХҮНДЭЛДЭГ Бурхан чинь болно (Езек 36:28).

6. Өлсгөлөн гачлан байхгүй болно гэжээ (Езек 36:29-30)

7. Израильчууд буруу бүхнээ гэмших болно гэжээ (Езек 36:31)

8. Мөн хүн амыг нь өсгөх болно гэжээ (Езек 36:37-38)

Дээрх 8 зүйл одоо биелж байна. Бурхан 2500 жилийн өмнө Езекиелээр дамжуулан зөгнөсөн үгээ одоо биелүүлж байгаа түүхэн цаг үеийн гэрч та бид болж байна.

1. Израиль өвөг дээдсийнхээ газар нутагт эргэн ирээд одоо амьдарч байна. Тэд олон үндэстэнүүдээс цугларсан билээ.

2. Израильчуудыг Бурхан өөрийн зам мөрөөр дагуулсаар байна.

3. Израильчуудын дотроос шинэ зүрх, шинэ сүнстэй хүмүүс гарч ирсээр байна.

4. Израильчуудын дотор Ариун Сүнстэй Мессиагийн Еврейчүүд (Есүст итгэгч еврейчүүд) олноороо бий болсоор байна.

5. Улам их Израильчууд өөрсдийн Бурхан Эзэнээ хүндэтгэсээр байна.

6. Израиль улс өөрсдийгөө хоол хүнсээр 100% хангаад зогсохгүй гадагшаа эскпортлодог улс болсон.

7. Израильчууд гэмшиж ИАВЭ Бурхан Эзэнээ дээдэлсээр байна.

8. Өнөөдөр Израильчууд 8 сая гаруй хүн амтай болсон. Тэдний тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. 6 сая еврейчүүдийг хомроглон устгаснаас илүү олуулаа болсон нь гайхамшигтай.

гэх мэтээр Израилийн талаар эш үзүүлсэн бүхэн хэрхэн биелж байгааг харвал Библид өгүүлдэг Бурхан бол Мөнхийн Эзэн, Ертөнцийг Захирагч Эзэн Бурхан гэдэг нь ойлгомжтой билээ.

Израилий цаана энэ Бурхан байдаг учраас тэд ерөөгджээ. Монголчуудын сэргэн мандалтыг хүсэн хүлээгч бүхэн Израилийг улс шиг улс болгосон энэ ЕРТӨНЦИЙН ЭЗЭН, ИАВЭ БУРХАНД ИТГЭХ БОЛТУГАЙ!

#BJM 




Хайх