"Хиймэл оршихуй" (Artificial presence of God)

691

Магтаал удирдаж байгаа хүмүүс дууны дундуур эсвэл үеэр номлох маягийн урт удаан яриа өрнүүлдэг. Энэ нь Бурханыг магтаалаар урьчихаад магтаал хүндлэл өргөж буй хүмүүст Бурхан Сүнсээрээ үйлчлэх гэж байхад нь дундуур нь орж саатуулж байгаа хэрэг юм. Магтаалд удирдаачийн зорилго бол дууны дундуур эсвэл үеэр номлонгуй ярих бус харин амаа хамхиад Бурхан өөрийн хүмүүст ярихыг нь хүлээн Бурханы оршихуй руу дагуулах юм. Орчин цагт "Хиймэл оршихуй" (Artificial presence of God) үүсгэх гээд янз бүрийн удирдах техник хийдэг магтаалын удирдаач их болж. Одоо удаан дуулъя, одоо гараа өргөе, нүдээ ань, сөгд гм. Уг нь Бурханы урдуур орж магтаалын дундуур элдэв юм ярилгүй зүгээр л Бурханыг магтан дуулахад Бурхан өөрөө магтаал дунд залран ирж тэнд зөвхөн Бурхан л хийж чадах тэнгэрлэг учрал болдог. #BJM


Талархал, Магтаал, Хүндлэл 3-ын ялгаа ба хэрхэн үүнийг хүндлэл магтаалын үеэр хэрэглэх талаарх Дерек Принсийн сургаалыг үзээрэй. 

Энд дарна уу.




Хайх