БУРХАНААС ЭМЭЭХҮЙ видео сургалт (Жон Бивэр)

901

Жон болон Лиза Бивэр, Мессенжер Интернэйшнэл байгууллагыг хамтдаа үүсгэн байгуулж дэлхийн олон улс оронд ерөөл болж байгаагийн дотор Монгол чуулган энэ үйлчлэлээр ерөөгдөөд 10 гаруй жил болжээ. Энэ хооронд Жон Бивэр болон Лиза Бивэрийн олон номуудыг уншигч та уншдаг, сонсдог болон видео хичээл хэлбэрээр хүлээн авсан.

MessengerX.com руу ороод гар утас болон таблет мөн компьютер дээрээ Монгол хэлийг сонгосноор эдгээр бүх ном, сонсдог ном, видео хичээлийг та үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой. Энэхүү апп нь номоор дагалдагч бэлтгэхэд хамгийн тохиромжтой дэлхийн 125 гаруй хэл дээр байдаг апп.

Энэ удаад Монгол чуулганд Жон Бивэр өөрийн бичсэн "БУРХАНААС ЭМЭЭХҮЙ" номыг бэлэглэж байна. Номын сонсдог хувилбарыг та MessengerX aпп-аас хүлээн авна уу. ЭЗЭН ивээг ээ! 

 




Хайх