maranata.mn цахим хуудас маань шинээр мэндэллээ!

787

Мараната үйлчлэлийн бүхий л материалыг нэг доороос танд хүргэх зорилготой цахим хуудас маань дахин шинээр мэндэллээ!

Мараната цахим хуудас 2004 онд мэндэлж түүнээс хойш техникийн олон өөрчлөлтүүдтэй мөр зэрэгцэн шинэчлэгдэж ирсээр өнөөдөр танд дахин шинэ төрхөөр хүрч байна. 

"Цахим шилжилт"-ийг 2015 оноос хойш Мараната үйлчлэл хийхдээ Мараната YouTube суваг нээж, аудио видео контентуудыг байршуулж, сошиал орчинд ч мөн адил христитгэлт агуулгыг бий болгож ирлээ. 

Маранатагийн шинэ цахим хуудас болох maranata.mn -ийн онцлог бол бага уншиж, их үзэж, сонсоход чиглэсэн юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн мэдээлэл хүлээн авах үйл явц хурдацтай өөрчлөгдөж байгаа цаг үед аль болох медиа хувилбарыг сонгож та бүхэндээ уншдаг байсныг сонсдог хувилбарт, сонсдог байсныг үздэг хувилбарт шилжүүлж аль болох дөхөм болгож байгаа юм. Үүний цаана нөр их хөдөлмөр, зүтгэл байдгийг ч нуух юун. 

За ингээд Мараната шинэ төрхөөр хүрч буй видео танилцуулгыг хүлээн авна уу. 

 

 




Хайх